Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

ОНЦ багийн ИНХурал хуралдлаа

2018-02-08

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Онц багийнхаа БИНХурал, өдөрлөгийг амжилттай зохион байгуулж ажиллав.
Уг хурлыг БИНХ-ын дарга У.Санжаа нээн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө батлуулж, Багийн Засаг дарга С.Дүгэрсүрэн 2017 онд хийсэн ажлынхаа тайланг танилцуулж, багийнхаа зарим иргэддээ гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлсэн юм.
ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан, Орлогч дарга Г.Эрдэнэболд,Соёлын төвийн эрхлэгч Я.Зэндмэн, Нийгмийн даатгалын байцаагч Д.Бямбажаргал, нар мэдээлэл хийлээ.
Ажил амжилтаараа бусдыгаа манлайлж, тэргүүлсэн тус багийн иргэдээ шагнаж урамшуулсан юм. ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан, Орлогч Г.Эрдэнэболд нар Шинээр Мянгат малчны болзол хангасан Цэцэрлэг багийн иргэн Б.Батхуяг, С.Дүгэрсүрэн, С.Даваасүрэн, Н.Батнасан, хошой мянгат малчны болзол хангасан Ж.Загдбазар, Ш.Дашбалжир, Ц.Эрдэнэ-Очир нарт Мянгат малчны БАТЛАМЖ-ыг гардуулан баяр хүргэв. Мөн Ш.Дашбалжирийн гэр бүл 2017 ондоо тэмээн сүргээрээ сумаа тэргүүлсэн амжилтын эзэн боллоо. Сумын аварга малчны болзлыг Я.Баяраа, Б.Лхагвасүрэн, З.Номин-Эрдэнэ, А.Лхагва, Д.Дорж. Ж.Цэенцогзол нар хангаж батламжаа гардаж авсан юм.
Тус өдөрлөгийн арга хэмжээний Үндэсний бөхийн барилдаанд сумын начин Б.Цэрэнпунцаг түрүүлж, залуу бөх Д.Ганзориг үзүүрлэж, залуу бөх Цэдэнбал, сумын начин Н.Идэрмөнх нар шөвгөрч, Хурдан морины уралдаанд Ш.Цэдэнбалын ягаан түрүүлж, Цэдэндамбаагийн алаг аман хүзүүдэж, Дашбалжирын хээр, М.Отгонбаатарын халтар удаалав.
Сумын Соёлын төвийн эрхлэгч Я.Зэндмэн, музейн ажилтан Н.Дэлгэрмаа нар мэдээлэл хийж, явуулын номын санг ажиллуулан, Монгол уламжлалт шагайн наадгай, оньсого, түргэн хэллэгийн тэмцээн явуулан шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%