Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

Фото мэдээ


нийт 38

“Соёлын сэргэлт-2023” аяны Цагаанхайрхан суманд ирлээ

2023-06-04 116
Монгол улсын Соёлын яамнаас үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт-2023” аяны Цагаанхайрхан суман дахь арга хэмжээ 2022.06.04-ны өдөр суманд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнийн хүрээнд зохион байгуулагдсан сургалт, цэнгүүн, урлагийн тоглолтыг 60 гаруй иргэн үзэж сонирхлоо. Арга хэмжээнд хамрагдсан сумынхаа иргэдэд талархал дэвшүүлье

ХОГГҮЙ ЦЭВЭР АМЬДАРЦГААЯ

2023-06-03 102
Мааньтын булгийн талбайг ЗДТГазрын хамт олон цэвэрлэлээ. Энэ өвөл сумын зарим нэг айлууд булгийн эхэнд малаа олон хоногоор хотлуулан уг талбайд их хэмжээний малын баас хөглөрч өтөг бууц болсон байсныг ходбогдох айл өрхүүдээр цэвэрлүүлэхээр мэдэгдэл, үүрэг чиглэл удаа дараа өгсөн боловч 2 сарын нүүрийг үзсэн тул ЗДТГазрын 20 албан хаагч бороо мөндөрийг ажралгүй тус талбайг өөрсдийн санаачлагаар бүтэн 7 цагийн турш малтаж, бөөгнүүлж ачиж нийт 3 портер малын баасыг сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт аваачиж хаялаа. Энэхүү зам талбай нь сум руу орох гарах төв зам дагуу байдгаас гадна сумын нэртэй Ходоодонд сайн Мааньтын рашаан байрладаг булаг, рашааны эхийг ингэж бохирдуулж боломгүй юм. Уг талбайд малаа хотлуулж байсан нэр бүхий айл өрхүүд тус цэвэрлэгээг зохион байгуулахад гарсан зардлыг төлөхийг хариуцлагатайгаар мэдэгдэе.!!!

ХОГГҮЙ ЦЭВЭР ОРЧИНД АМЬДАРЦГААЯ

2023-06-02 99
Эрүүл цэвэр орчинд амьдрах нь хүн бүрээс шалтгаалдаг тул иргэн бүр ухамсартай байж хашаа хороо, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа тухай бүрд нь тогтмол цэвэрлэж занших туйлын чухал байна. 2023.06.02

О.У-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2023-06-01 123
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн үйл ажиллагаа амжилттай, ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. Баярын арга хэмжээний хүрээнд Одонтой ээжүүдийн сүүн цацал өргөх ёслол, урлагийн тоглолт, Алдарт эхийн одон гардуулах ёслол, Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бүжгийн тэмцээн, бөхийн барилдаан, буухиа тэмцээн зохион байгууллаа. Үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцсон өхөөрдөм хөөрхөн хүүхэд багачууд, зохион байгуулж хамтран ажилласан байгууллага, хамт олондоо гүнээ талархсанаа илэрхийлье. 🎀🌷Мэндчилгээ🌷🎀 Хүн цэцгийг ургуулагч Эх хүн танд ... Ангар гангар инээдтэй Алиа жаахан үрсэд нь 👩‍👧‍👦Эх үрсийн баярын мэнд дэвшүүлье🥰 🌎Хорвоо ертөнцийг цэцэгс 🌷гэрэлтүүлдэг бол хүний ертөнцийг хүүхэд 👼🏻гэрэлтүүлдэг.. Үртэй 👦👧бүхэн жаргаж, үндэстэй бүхэн цэцэглэх🥀🌷🌻 болтугай.🫶🏻🫶🏻🫶🏻

Яргуй наадмын шилдэгүүд тодорлоо

2023-05-28 118
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хүүхдийн ардын урлаг, соёлын "Яргуй" наадам 2023 оны 05-р сарын 22-23-ны өдрүүдэд Улиастай суманд зохион байгуулагдлаа. Уг наадамд 24 сумын ерөнхий боловсролын сургууль, Политехник коллеж, соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн 810 суралцагч 8 төрөлд өөрийн авъяас чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд тус сургуулийн 1а ангийн суралцагч Л.Дүүрэнзаяа бага насны ангилалд амжилттай оролцож "Ардын дуу"-ны төрөлд хоёрдугаар байр эзэллээ. Бэлтгэсэн багш Э.Сүрэнжав болон суралцагч Л.Дүүрэнзаяадаа баяр хүргэж, амжилт хүсье ээ.
khural.mn

цаг үеийн ажил

2023-05-28 105
Агьтын ам, нүдэн булаг, шугуй орчмын 10 гаруй малын сэг зэмийг Сумын нэгдсэн хогийн цэгт аваачиж дарж булах ажлыг Агьт, Онц багийн Засаг дарга нар, БОрчин, ХААТасгийн хамт олон хийж гүйцэтгэлээ.
khural.mn

Хог шатаах дунд оврын ЭКО зуухтай боллоо

2023-05-27 99
Сум орон нутгийн тавьсан хүсэлтийг дэмжиж УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын санаачилсан БОАЖЯамны захиалга 199.700.000 төгрөгний Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "ХОГ ШАТААХ ДУНД ОВРЫН ЭКО ЗУУХ"-ыг бэлтгэн нийлүүлж, суурилуулах ажил 2023 оны 5 дугаар сарын 20-ноос 24-ны өдрийн хооронд хийгдэж гүйцэтгэгч Цэцүүх трейд ХХК-ийн баг хамт олон өнөөдөр сум орон нутгийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгч ажил хүлээлцлээ. Энэхүү зуух нь цахилгаан бага зарцуулалттай, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хог хаягдлыг 99% шатааж, утааг усан хөргөлт, хэт ягаан туяагаар давхар ариутган шүүж, уураар гадагшлуулдаг, байгаль орчинд эко хэрэглээг нэвтрүүлдэг гэдгээрээ давуу талтай тул тус хог шатаах зуухыг үйл ажиллагаанд оруулснаар манай сум хог хаягдлаа ангилан ялгаж, шатааж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгөх боломж нээгдэж, эко хэрэглээг нэвтрүүлсэн анхны сум боллоо. Хог шатаах дунд оврын эко зуухыг бэлтгэн нийлүүлж, суурилуулсан Цэцүүх трейд ХХК-ны хамт олон болон бэлтгэл ажлыг хангахад хамтран ажилласан Сумын байгаль хамгаалагч И.Тогтохсүрэн, БОАХМэргэжилтэн Г.Билгүүн, Агьт багийн Засаг дарга Б.Адъяа, Онц багийн Засаг дарга С.Төвдорж, ЕБС-ын нярав С.Дашдорж, Жижүүр Э.Пүрэвдэмбэрэл, Б.Эрдэнэбулган, СТөвийн хөгжмийн багш Б.Намбардагжин, РСТ ХХК Уурын зуухны дарга Ц.Мижиддорж, АУЭХСистем ХК сумын эрчим хүчний байцаагч Д.Мягмаржав, Иргэн Н.Баасанбат нартаа гүнээ талархсанаа илэрхийлэн цаашдынх нь ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ардын урлаг, соёлын “Яргуй-2023” наадамд 800 гаруй сурагч оролцлоо /2023.05.24/

2023-05-26 108
Яргуй наадмын үндэсний Шагайн харвааны тэмцээнд 18 багийн 140 орчим өсвөрийн харваачид цэц мэргэнээ сорин наадалцаж байна
khural.mn

Мөнгөн хонхны баяраа тэмдэглэлээ

2023-05-26 101
Энэ сайхан өдөр Мөнгөн хонх цангинан дугарч Мөрөөдлийн жигүүрээ дэлгэж эрдмийн их далайд хөл тавьж байгаа 5, 9 дүгээр ангийн сурагчиддаа баярын мэнд хүргэж амжилт хүсье. Ангиа төгсгөж байгаа Ачит багш нар, Сургуулийн захиргаа бүх багш ажилтан албан хаагчиддаа баяр хүргэе.

ТАЛАРХАЛ

2023-05-24 105
Цагаанхайрхан сумын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Сосорбурам эгч болон гишүүд дэмжигчид уран гарт бүсгүйчүүд санаачлан Агьтын хүрээний Рашлин хийдийн Торгон чимэглэл, гудас олбог зэргийг хийж өгөхөөр боллоо. Та бүхний минь үйл нь уран байх болтугай гэж ерөөгөөд баярлаж талархсанаа илэрхийлье. Хийд ашиглалтанд ороход дараах зүйлсүүд дутуу байгаа тул ард иргэд, сүсэгтэн олон та бүхэн минь ах дүүс хамаатан садан, албан байгууллага, анги хамт олноороо хамтран Буян номын төлөө дараах хийгдэх ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгийг дуулгая. 1. Гүнгэрваа 2. 6 ширхэг цонхны хамгаалалтын төмөр тор 3. Халаалтын шийдэл тосон болон цахилгаан тен 4. Хөшиг тогтоогч Нутгийн зон олон та бүхний минь ажил үйлс нь бүтэмжтэй, ахуй амьдрал нь үргэлж өөдрөг, эрүүл энх, саруул сайхан байж юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, #Бурхан #номын #төлөө #өргөсөн #буян #заяа #нь #будаа #тариа #шиг #үржин #дэлгэрэхийн #өлзийтэй #сайхан #ерөөлийг #өргөн #дэвшүүлье.

Хүний эрхийн комисс ажиллаа

2023-05-19 90
Өнөөдөр буюу 2023.05.19-ны өдөр Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сумын иргэд болон ТАХ-чидад Хүний эрхийн үндсэн ойлголт зарчим, Хүний эрхэд суурилсан хандлагын ойлголт шинж чанар, хэрэгжүүлэх зарчим, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн танилцуулга зэрэг чухал сэдвүүдийг багтаасан сургалтыг ХЭҮКомиссын референт Ч.Наранхүү зохион байгууллаа. Мөн ахлах ангийн сурагчдын дунд Хүүхдийн эрхийн тухай сургалтыг зохион байгуулж, Дотуур байранд хяналт шалгалт хийж ажиллаа. Дараагийн 7 хоногийн 1 дэх өдөр мөн манай суманд ажиллах тул албан байгууллагууд хүний эрх, жендертэй холбогдолтой хууль тогтоомж, хөтөлбөр арга хэмжээ, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт дээрээ анхааран ажиллаарай.
khural.mn

Бүтээн байгуулалтын ажлын талаар

2023-05-19 77
ТАЛАРХАЛЫН ПОСТ: Цагаанхайрхан сумын сургуулийн 9-р төгсөлтийн хамт олон Агьтын хүрээний Рашлин хийдийн бүтээн байгуулалтын дотоод тохижилтод Хамба ламын ширээ 2ш, сандал 2ш, лам нарын урт ширээ 2ш, урт сандал 2ш, сүсэгтэн олны суух сандал 4-ийг хийж хандивлахаар болоод хэмжээгээ аван зургаа гаргуулаад явлаа. Сум орон нутгийн зүгээс Завхан аймгийн 100 жилийн ойг угтаж энэ зун Агьтын хүрээний Рашлин хийдээ ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Хийд ашиглалтанд ороход дараах зүйлсүүд дутуу байгаа тул ард иргэд, сүсэгтэн олон та бүхэн минь ах дүүс хамаатан садан, албан байгууллага, анги хамт олноороо хамтран Буян номын төлөө дараах хийгдэх ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгийг дуулгая. 1. Хийдийн дотор талын Торгон чимэглэлүүд 2. Гүнгэрваа 3. 6 ширхэг цонхны хамгаалалтын төмөр тор 4. Халаалтын шийдэл тосон болон цахилгаан тен 5. Хөшиг тогтоогч, гудас олбог. Нутгийн зон олон та бүхний минь ажил үйлс нь бүтэмжтэй, ахуй амьдрал нь үргэлж өөдрөг, эрүүл энх, саруул сайхан байж юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, #Бурхан #номын #төлөө #өргөсөн #буян #заяа #нь #будаа #тариа #шиг #үржин #дэлгэрэхийн #өлзийтэй #сайхан #ерөөлийг #өргөн #дэвшүүлье. 🙏🙏🙏

Цаг үеийн ажлын талаар

2023-05-19 85
2023.05.16-ны өдөр урд говийн чиглэлд явж дараах ажлуудыг гүйцэтгэлээ. 1. Цагаанхайрхан сумын ИТХ-ын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 28 тоот тогтоол /нутаг, бэлчээр чөлөөлөх хугацаа, байршил өмнө нь мөрдөгдөж байснаараа хэрэгжиж байгаа/ багуудын ИНХ-аас гарсан шийдвэр, Бэлчээрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.8 дахь заалтыг тус тус үндэслэн Нутаг бэлчээр чөлөөлөх, бэлчээрийн талбайг сэлгээн өнжөөх зорилгоор айл өрхүүдэд мэдэгдэхийг өгч, Устын худгийг хааж гагнах ажлыг гүйцэтгэлээ. 2. Байгаль орчны хяналт, хууль бусаар арц бэлтгэхэд хяналт тавих эргүүлийн ажлыг зохион байгууллаа. Малчид ард иргэд та бүхнийг 2023.06.01-ны дотор бэлчээр нутгаа чөлөөлж Баянбулагийн амнаас дээш болон Даагатын даваанаас дээш нутаглахыг анхааруулж байна.

2023 оны ОНХСангийн хөрөнгөөр

2023-05-16 73
2023 оны ОНХСангийн хөрөнгө 7.0 сая төгрөгөөр Гамшгаас хамгаалах зарлан мэдээлэх Сирен дохио, багаж хэрэгслийг худалдан авлаа. Гүйцэтгэгч Хөх морьт БМ Групп ХХК
khural.mn

2023.05.16-ны өдөр урд говийн чиглэлд явж дараах ажлуудыг гүйцэтгэлээ.

2023-05-16 73
2023.05.16-ны өдөр урд говийн чиглэлд явж дараах ажлуудыг гүйцэтгэлээ. 1. Цагаанхайрхан сумын ИТХ-ын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 28 тоот тогтоол /нутаг, бэлчээр чөлөөлөх хугацаа, байршил өмнө нь мөрдөгдөж байснаараа хэрэгжиж байгаа/ багуудын ИНХ-аас гарсан шийдвэр, Бэлчээрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.8 дахь заалтыг тус тус үндэслэн Нутаг бэлчээр чөлөөлөх, бэлчээрийн талбайг сэлгээн өнжөөх зорилгоор айл өрхүүдэд мэдэгдэхийг өгч, Устын худгийг хааж гагнах ажлыг гүйцэтгэлээ. 2. Байгаль орчны хяналт, хууль бусаар арц бэлтгэхэд хяналт тавих эргүүлийн ажлыг зохион байгууллаа. Малчид ард иргэд та бүхнийг 2023.06.01-ны дотор бэлчээр нутгаа чөлөөлж Баянбулагийн амнаас дээш болон Даагатын даваанаас дээш нутаглахыг анхааруулж байна.

НЭГ ААН-НЭГ БҮТЭЭЛЧ АЖИЛ аяны хүрээнд

2023-05-16 83
ААН-дээ манлайлж *НЭГ ААН- НЭГ БҮТЭЭЛЧ АЖИЛ" ажлын хүрээнд дугуй засвараа гоёлын гэрэлтүүлэг хийж орчны гэрэлтүүлэг нэмсэн Д.Балжинням ахдаа баярлалаа👏👏👏 Танд ажлын өндөр амжилт хүсье. Бусад ААН, Компаниудыг НЭГ БҮТЭЭЛЧ ажил хийж сумынхаа үзэмж тохижилтонд үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалж байна.✌⛳🎬🏡🌆

Бүтээлч ажлын хүрээнд

2023-05-13 80
Сумынхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, тохижилт бүтээлч ажлын хүрээнд Я.Зэндмэн даргатай Соёлын төвийн хамт олон маань санаачлагатай манлайлж байгаад талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.👏👏👏Бусад байгууллага, ААН -дээ " НЭГ БАЙГУУЛЛАГА, ААН - НЭГ БҮТЭЭЛЧ АЖИЛ" арга хэмжээг хэрэгжүүлж сумынхаа тохижилт бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.👏👏✌ 2023.05.18
khural.mn

Шинэ гэр өглөө

2023-05-11 79
Энэ сайхан өдөр бидний хүсэлтийг шийдвэрлэж Баянбулаг багийн малчин Гомбосүрэнгийн Буянжаргал ахын гэр бүлд 5 ханатай цоохор гэр өгч тусаллаа. УИХ-н гишүүн ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг түүний үүсгэн байгуулсан ОГТОРГУЙН ЦАГААН ГАРЬД сан, тэргүүн Н.Биндэрьяа нартаа баярлалаа👏👏👏 Г.Буянжаргалын гэр бүлээс маш их баярлаж байгаа сэтгэлийг дамжуулсаныг уламжилья аа.👏👏2023.05.11 Улиастай

Бүсийн уралдааны бэлтгэл ажил хангагдлаа

2023-05-04 150
Бүсийн уралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөнд тусгасан морины зам засах ажлыг эрэгтэй төрийн албан хаагчид маань хийж гүйцэтгэлээ та бүхэндээ баярлалаа. 👏👏👏2023.05.03 Шороот

Ээлжит цэрэг татлага боллоо

2023-05-03 94
2023 оны 1-р ээлжийн цэргийн албанд явж байгаа Д.Галбадрахдаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж, эр цэргийн албаа нэр төртэй сайн хаагаад ирээрэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%