Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

ЦЭЦЭРЛЭГ багийн ИНХурал хуралдлаа

2018-02-07

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Цэцэрлэг багийнхаа БИНХурал, өдөрлөгийг амжилттай зохион байгуулж ажиллав.
Уг хурлыг БИНХ-ын дарга Ж.Дуламсүрэн нээн багийнхаа ард иргэдэд угтан золгож буй шороон нохой жилдээ түвшин сайхан байхын ёрөөл өргөн мэндчилгээ дэвшүүлж, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлуулж, Багийн Засаг дарга Ц.Мижиддорж 2017 онд хийсэн ажлынхаа тайланг танилцуулж, багийнхаа зарим иргэддээ гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлсэн юм.
ИТХ-ын дарга, Орлогч дарга Г.Эрдэнэболд,Соёлын төвийн эрхлэгч Я.Зэндмэн, Нийгмийн даатгалын байцаагч Д.Бямбажаргал, хувиараа бизнес эрхлэгч Д.Махвал нар мэдээлэл хийж, ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан Цэцэрлэг багийнхаа 80-с дээш настай зургаан иргэнд хувиасаа гарын бэлэг өгч, эрүүл энхийг хүсэн хүндэтгэл үзүүлсэн юм. ИТХ-ын төлөөлөгч Б.Дашдэлэг багийн иргэддээ баяр хүргэн үг хэлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүслээ.
Ажил амжилтаараа бусдыгаа манлайлж, тэргүүлсэн тус багийн иргэдээ шагнаж урамшуулсан юм. ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан, Орлогч Г.Эрдэнэболд нар Шинээр Мянгат малчны болзол хангасан Цэцэрлэг багийн иргэн Н.Бямбадорж, хошой мянгат малчны болзол хангасан Ж.Бизъяа, П.Гантөмөр, Д.Пүрэвтогтох, Ц.Санжаасүрэн нарт Мянгат малчны БАТЛАМЖ-ыг гардуулан баяр хүргэв. Мөн Ж.Бизъяагийн гэр бүл 2017 ондоо хонин сүргээрээ сумаа тэргүүлсэн амжилтын эзэд боллоо. Сумын аварга малчны болзлыг Б.Эрхжаргал, Л.Жамъянсүрэн, Ц.Батнасан, Б.Гүрсэд, Л.Даваасамбуу нар хангаж батламжаа гардаж авсан юм.
Тус өдөрлөгийн арга хэмжээг ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан хувиасаа 250,000 төгрөгөөр ивээн тэтгэж ажиллав. Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх авхаалж самбаагаа сорьсоноос залуу бөх Б.Дорждэрэм түрүүлж, залуу бөх Б.Цамбасүрэн үзүүрлэж, Сумын начин Л.Зэдбазар, залуу бөх Ц.Содномжамц нар шөвгөрч, Хурдан морины уралдаанд Ө.Отгонбаатарын халтар түрүүлж, Л.Чойндонгийн хээр удаалав.
Сумын Соёлын төвийн эрхлэгч Я.Зэндмэн, музейн ажилтан Н.Дэлгэрмаа нар мэдээлэл хийж, явуулын номын санг ажиллуулан, Монгол уламжлалт шагайн наадгай, оньсого, түргэн хэллэгийн тэмцээн явуулан шагнаж урамшууллаа.

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Онц багийнхаа БИНХурал, өдөрлөгийг амжилттай зохион байгуулж ажиллав.
Уг хурлыг БИНХ-ын дарга У.Санжаа нээн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө батлуулж, Багийн Засаг дарга С.Дүгэрсүрэн 2017 онд хийсэн ажлынхаа тайланг танилцуулж, багийнхаа зарим иргэддээ гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1321
513 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%