Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

АГЬТ багийн ИНХурал хуралдлаа

2018-02-06

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Агьт багийнхаа БИНХурал, өдөрлөгийг амжилттай зохион байгуулан өнгөрүүллээ.
Уг хурлыг БИНХ-ын дарга Б.Баяртогтох нээн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлуулж, Багийн Засаг дарга Ш.Отгонбаатар 2017 онд хийсэн ажлынхаа тайланг танилцуулж, багийнхаа 80-с дээш настай иргэддээ хүндэтгэл үзүүллээ.
ИТХ-ын дарга, Засаг дарга, Орлогч дарга Г.Эрдэнэболд, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн С.Даваадулам, Нийгмийн даатгалын байцаагч Д.Бямбажаргал нар мэдээлэл хийж, ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан сумынхаа 90-с дээш настай хоёр иргэн Галсан, Даваахүү гуай нарт хувиасаа тавгын идээ өгч хүндэтгэл үзүүллээ.
Ажил амжилтаараа бусдыгаа манлайлж, тэргүүлсэн тус багийн иргэдээ шагнаж урамшуулсан юм. ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан, Засаг дарга Ч.Батмөнх, Орлогч Г.Эрдэнэболд нар Шинээр Мянгат малчны болзол хангасан Агьт багийн иргэн С.Гантөмөр, М.Чойрог нарт Мянгат малчны БАТЛАМЖ-ыг гардуулан баяр хүргэв. Мөн М.Чойрог гуайн гэр бүл 2017 ондоо ямаан сүргээрээ, Б.Очирбатын гэр бүл Адуу, Үхэр сүргээрээ тэргүүлсэн амжилтын эзэд боллоо.

Тус өдөрлөгийн арга хэмжээний Хасаа харвааны тэмцээнийг ИТХ-ын төлөөлөгч Б.Адъяа, Б.Даваацэрэн, Б.Очирбат нар тус бүр 30,000 төгрөгөөр ивээн тэтгэж, хасаа харвааны 1-р байрт Ө.Молом, 2-р байрт Д.Дарханбаатар, Б.Анхбаяр нар орж, бөхийн барилдаанд Сумын начин Б.Буяннэмэх түрүүлж, сумын начин Л.Дашцэрэн үзүүрлэж, сумын начин Б.Цэрэнпунцаг шөвгөрлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%