Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ

Баянбулаг багийн ИНХурал хуралдлаа

2018-02-05

2018 оны 02 дугаар сарын 05-нд Баянбулаг багийн БИНХурлаа зохион байгууллаа. Уг хурлыг БИНХ-ын Тэргүүлэгч Д.Батсайхан нээж, Багийн Засаг дарга Н.Энхбат өнгөрсөн жилийн хийсэн ажлынхаа тайланг тавьж багынхаа иргэдийг ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж
Сумын алдарт уяач болсон Ж.Чинбаатар, Сумын сайн малчны болзол хангасан Ж.Буянтогтох, Биндэрхайрхан уулын тахилганд дэмжлэг үзүүлж ажилласан Б.Энхжаргал нарт дурсгалын зүйл гардуулан амжилт хүслээ.
ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан, Засаг дарга Ч.Батмөнх, Орлогч дарга Г.Эрдэнэболд, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн С.Даваадулам, НДБайцаагч Д.Бямбажаргал нар холбогдох хууль тогтоомж, ОНХөгжлийн сан, Нутаг бэлчээр ашиглах журам батлах, асуудлуудын талаар мэдээлэл хийж иргэдийнхээ санал бодлыг сонслоо.
Уг өдөрлөгийн арга хэмжээн дээр Сумын ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан, Засаг дарга Ч.Батмөнх нар Мянгат малчны болзол хангасан Ж.Галбаатар, Сумын аварга малчны болзол хангасан Долгорын Гаваа, Занданпүрэвийн Пүрэвдорж, Долгоржавын Баттулга, Чулуунцэцэгийн Гансүх, Дамбын Батсайхан, Жадамбын Буянтогтох нарт батламж, шагналыг гардуулан ажиллаа. Уран сайханч Э.Амартүвшин, Э.Батнасан нар ая дууны цэнхэр хадаг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Үндэсний бөхийн барилдаанд Сумын начин Ж.Галбаатар, Ч.Гансэлэм нарын тэргүүтэй 32 бөх барилдсанаас Залуу бөх А.Бат-Өлзий түрүүлж, сумын начин Ч.Гансэлэм үзүүрлэлээ.
Сумын Соёлын төвийн эрхлэгч Я.Зэндмэн, музейн ажилтан Н.Дэлгэрмаа нар мэдээлэл хийж, явуулын номын санг ажиллуулан, Монгол уламжлалт шагайн наадгай, оньсого, түргэн хэллэгийн тэмцээн явуулан шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1321
513 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%