2018 оны 01 дүгээр сарын 11-нд Тус сумнаа 75-н хүүхдийн Цэцэрлэгийн
барилга нээлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа. Уг барилга нь 640 сая
төгрөгийн төсөвт өртөгөөр баригдсан ба улсын төсвөөс 550 сая, Аймгийн
ОНХСангаас 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцон нээж үг хэллээ.